Мэргэжил сонгохдоо бид хир өндөр цалинтай, эсвэл хир нэр хүндтэй гэдгийг л сонирхохоос эрүүл мэндэд маань хир нөлөөлөх бол гэдгийг сонирхдоггүй. Тиймээс эрсдлийг тооцож үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал :

Багш мэргэжил : Мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хямралууд, болон мэдрэлийн ядаргаа, толгой таллан өвдөх, залгиурын үрэвсэл, холын хараа муудах

Эмч : Халдварт өвчнүүд {шар, сүрьеэ, цусны өвчин, элэг хатуурах }

Программист, Нябо, Сэтгүүлч : Нурууны өвчин, Хараа муудах, Нүд хуурайших, Шамбарам,

Удирдах ажилтан : Зүрх судасны өвчин, Цусны даралт ихсэх эмгэг, Дархлаа муу

Жолооч : Ходоодны архаг үрэвсэл, Түрүү булчирхайн үрэвсэл, Өтгөн хаталт

Үсчин : Гуурсан хоолойн багтраа, Хөлийн судас бүдүүрэх, Хурууны үеийн эмгэг

Тогооч, Худалдагч : Хөлийн судасны эмгэгүүд, Бөөрний өвчлөл

Машинист : Чих дүлийрэх, Чичиргээний өвчин, Нүдний даралт

Хөгжимчин, Жүжигчин : Сэтгэл гутрал, Хоолойн эмгэг

Шумбагч : Чихний үрэвсэл, Даралтын өвчлөл

Дархан : Бодисын солилцоо болон ус давсны тэнцвэр алдагдах, хараа муудах

Гагнуурчин, Уурхайчин : Амьсгалын замын эмгэгүүд
Ц. ХИШГЭЭ