АЗИЙН 19 ХҮРТЭЛХ НАСНЫ АШТ-НИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭНИЙ “I” ХЭСГИЙН ТОГЛОЛТУУД 11-САРЫН 4-ӨӨС ЭХЭЛНЭ

2017-11-03  

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд 11-ын сарын 4-өөс эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд явагдана.

Энэ жил Монгол улсад зохиогдож буй Азийн Хөлбөмбөгийн Холбооны хоёр дахь /U16, U19/ тэмцээний техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга “Өөрийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө, хүйтэн цаг уурт тоглохоос эхлээд хэд хэдэн давуу тал бидэнд байна. Тиймээс бид Азийн АШТ-ий эрх авахын төлөө чадах бүхнээ хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багаа дэмжээрэй” хэмээн ярилаа.

Манай шигшээ баг маргааш 16:00 цагаас Японы багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 11.06-нд 16:00 цагаас Тайланд, 11.08-нд Сингапурын шигшээтэй хүч үзнэ.

Монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцдог авьяаслаг залуус 19 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлж байгаа. Тиймээс нутгийн дэвжээндээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох шигшээ багийнхан амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хөгжөөн дэмжигч та бүхнийг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж шигшээ багаа уухайлан дэмжихийг уриалъя. Талын хөх чононуудын хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?