Өнөөдөр энгийн бидний хувьд жирийн л нэг амралтын өдөр бол эх орныхоо сэтгэл зүрхээ зориулан, хөлс хүчээ урсгасан шигшээ багийнхны хувьд чухал хариуцлагатай өдөр билээ.
Учир юу вэ гэвэл Монголын футзалын үндэсний шигшээ баг болон 19 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр нэгэн цаг дор Япон улсын багуудтай хүч үзэх юм. Тивдээ бүү хэл дэлхийд дээгүүр зохих хөгжилтэй Япон улсын хөлбөмбөгчдийн түвшин биднийхээс хавь илүү гэдэг нь маргаангүй. Гэлээ гээд эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг зүрхэндээ залж, эр биеэ Монгол улсынхаа төлөө зориулах баг тамирчид маань огтхон ч айж эмээхгүй.
Гагцхүү тэмцэх гэж талбайд гарсан эх орны хөвгүүддээ, гаднаас нь харж суугаа бидний өгч чадах ганц зүйл бол итгэл найдвар, урам зориг. Ялалт ялагдлынх нь үед нэг л зангаараа байж, тамирчдаа урамшуулж байх ёстой хөгжөөн дэмжигчид бид хүчтэй багтай өрсөлдөх шигшээ багуудынхаа төлөө дээлнийхээ цамцыг мушгия.
“Талын хөх чононууд”-ын хийморь сүлд бадарч, та бидний магнай тэнийхийн өлзийтэй ерөөл өргөе. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ баг З.Баттулга дасгалжуулагчтай 19 хүртэлх насны шигшээ багаа уухайлан дэмжье. “Талын хөх чононууд”-ын хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.
Япон – Монгол /шууд үзэх: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=9973/
15:30 цаг, Тайланд, Бангкок хот /Азийн Футзалын АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн/
Япон – Монгол /шууд үзэх: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=9973/
16:00 цаг, Монгол, Улаанбаатар хот /Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн/
Эх сурвалж : МХБХ