ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ САРД ХОЁРХОН ӨДӨР ХУДАЛДАЖ АХМАДУУДЫГ ЧИРЭГДҮҮЛДЭГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2017-11-04  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор  хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хирнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй.  Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Мөн хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:тэгээд хэзээ хэдэн удаа яаж худалдах гэж байна аа тодорхой үүргээ өгөөч дээ 2017-11-05
нямаа:АСуудлын агуулгыг тэд ойлгосонгүй. Үүрэг өгөх биш хөнгөлтөд өгөх төсвөө л нэм л дээ 2017-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?