МОНГОЛЫН ШИГШЭЭ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧТЭЙГӨӨ ТОГЛОЛОО

2017-11-06  

Азийн 19 хүртэлх насны АШТ-ний эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

Эхний тоглолт 12:00 цагаас Тайланд, Сингапурын багуудын хооронд болоход Тайланд 3:1-ээр хожсон. Үндсэн цаг эхлээд 39 секундийн дотор тоог нээж чадсан Тайландын баг тэргүүллээ хадгалж чадсаны ачаар эхний тоглолтоос гурван оноо авч чадлаа.

Харин Монголын шигшээ баг тивдээ төдийгүй дэлхийд данстай Японы багтай тоглож 7:0-ээр хожигдлоо. Хэсгийнхээ хамгийн хүчирхэг багтай эхний тоглолтоо хийсэн манай залуус үлдсэн хоёр учраа багаасаа эерэг үр дүн авч чадвал АШТ-ний эрх авч чадна. Урьд өмнө нь Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Сингапур /2:2/, Тайландын /1:1/ багуудтай тэнцэж байсан удаатай.

Хэдийгээр 19 насны шигшээ багаараа анх удаа тоглох гэж байгаа ч манай залууст боломж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Манай баг 11 сарын 06 –нд Тайландтай, 11 сарын 08-нд Сингапуртай тус тус 16:00 цагаас тоглоно. Үзэгч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж “Талын хөх чононууд”-аа уухайлан дэмжээрэй. 

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?