САОРИ ЁШИДАГИЙН ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН ДОЛООН ОХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-11-06  

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн ОУТ арваннэгдүгээр сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод боллоо.

Манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч Совдын Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртлээ.

Тодруулбал, охидын ангилалд “Женко” клубийн тамирчин Б.Марал алт, тус клубийн Э.Одзаяа, энэ жилийн өсвөр үеийн Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 2015 оны аварга тус клубийн тамирчин М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубийн тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэн болжээ.

Эднээс М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль зүүсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анхны медалиа хүртлээ. Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн зургаан орны 900 гаруй тамирчин оролцсон нь тэмцээний нэр хүнд цар хүрээг илтгэнэ.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?