М.НАНДИНЦЭЦЭГ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

2017-11-07  

Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Вьетнамын Хо Ши Мин хотод үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д тулалдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанд БНСУ-ын тамирчин Нам Ёонжиныг 3:0-аар ялж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болсон байна. Медалийн өнгө хувиргах тулаанаа манай тамирчин Вьетнамын “ширэн бээлийтэн” Там Имгүен Титэй хийх юм.

Мөн О.Жаргалан энэ даваанд өрсөлдөгчөө хүрэл медаль хүртсэн бөгөөд мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын боксчин Ким Ян Митэй өнөөдөр тулалдах хуваарьтай байна.

Тэрбээр энэ даваанд БНСУ-ын тамирчин Нам Ёонжинг 3:0-аар ялснаар тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртэв. М.Нандинцэцэг маань өнөөдөр тэмцээн зохион байгуулагч орны мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тивийн шилдгүүд цугласан тус тэмцээнд Монголын зургаан боксчин өрсөлдөж М.Нандинцэцэг, О.Жаргалан нар медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарлаа. 

Эмэгтэйчүүдийн 51кг-д ОУХМ М.Нандинцэцэг Вьетнамын боксчин Там Нгүен Титэй медалийн өнгө хувиргах тулаан хийнэ.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?