MNBA ҮНДЭСНИЙ ЛИГ ЭРГЭН ИРЛЭЭ

2017-11-07  

Сүхбаатар аймаг эхний хожлоо авлаа

Сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй 21 аймгийн MNBA-Үндэсний лигийн шинэ улирал өчигдөр эхэллээ. Эхний тоглолт өмнөх жилийн Үндэсний лигийн дэд аварга Сүхбаатар аймаг болон Сэлэнгэ аймгийн багуудын хооронд болсон юм. Сэлэнгэ аймгийн багийн хувьд өмнөх жилийн лигийн өнжөөд энэ жил эрч хүчтэй залуу бүрэлдэхүүнтэйгээр дахин 21 аймгийн өрсөлдөөнд нэгдээд байна. Харин Сүхбаатар аймгийн багийн хувьд азийн аварга Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэгүүдийг солилцоогоор явуулсан ч SBL Хасын Хүлгүүд багийн төвийн тоглогч О.Очирбатыг эгнээндээ нэгтгэсэн байв.

Ингээд сагсанбөмбөг сонирхогчдын хүлээлт эцэс болж тоглолт эхлэлээ. Тоглолтын эхний үе тэнцүүхэн өрнөсөн ч 2-р үеэс Сүхбаатар аймгийн баг илүү тоглосноор 89-68-аар хожил байгуулаа. Тоглолтын эхнээс багийн ахлагч Б.Батзолбоо багаа тэргүүлэн сайн тоглолтыг үзүүлж байсан ба тэрээр 17 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт гүйцэтгэж хожил байгуулхад том тус хүргэсэн мөн төвийн тоглогчид энэ үдэш онцгой байлаа. С.Эрдэнэдалай 15 оноо, 13 самбараас бөмбөг авалт, О.Очирбат 12 оноо, 15 самбараас бөмбөг авалт, 4 хаалт, А.Сүхбат 12 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт тус тус гүйцэтгэсэн бол Б.Дамдинсүрэн 12 оноо, 7 самбараас бөмбөг авалтаар тэдэнд тусалсан юм.

Харин нээлтийн тоглолтондоо хожигдол хүлээсэн Сэлэнгэ аймгийн хувьд багаараа хангалттай байж чадаагүй юм. Тэднээс Э.Бүрэн-Энх багаа оноо авалтаар тэргүүлж 16 оноо 3 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн бол О.Олдохбаяр, Н.Тилеген, Б.Золбаяр нар 11 оноо авлаа.

Ховд Шонхорууд өнгөтэй эхлэл хийлээ

Хоёрдох тоглолт Үндэсний лигийн хүчирхэг багууд болох Ховд Шонхорууд болон Хөвсгөл нэг үе багуудын сонирхолтой тоглолт байлаа. Өнгөрсөн жилийн баруун бүсийн дэд аварга Ховд Алтайн Аргаль баг нэрээ Шонхорууд болгон өөрчилж бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж 3x3 Ази тивийн аварга, Азийн аваргийн үнэ цэнэтэй тоглогч Энхбатын Дөлгөөн болон Готовын Цэнгүүнбаяр нарыг эгнээндээ нэгтгэсэн байлаа.

Мөн үндэсний супер лигийн аварга дасгалжуулагч Ш.Азжаргал тэдний дасгалжуулагчийн ажилд томилогдоод байсан юм. Хоёр баг өнгөрсөн жил хасагдах шатанд учраа таарч маш сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж Ховд аймгийн баг бүсийн аваргийн төлөө шалгарч байсан юм.

Улмаар тоглолтын эхнээс л тоглолт тун сонирхолтой болсон ч 4-р үеэс эхлэн Ховд Шонхорууд баг онооны давамгай байдлыг бий болгож 83-67-оор улирлын анхны хожлоо байгууллаа.Ховд багаас Азийн аваргууд онцгойрсон бөгөөд Э.Дөлгөөн 15 оноо, 9 самбар гүйцэтгэсэн бол Г.Цэнгүүнбаяр 15 оноо,7 самбар 5 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт гүйцэтгэж онцгой байлаа. Ц.Отгонжаргал болон Э.Батжаргал, Х.Хангай нар 10-с дээш оноог авч хамгаалалт довтолгоонд багаараа жигд тоглов. Харин Хөвсгөл нэг үе багаас  Б.Тайванхүү 18 оноо авсан бол өөр 10-с дээш оноо авсан тоглогч байгаагүй юм.

 

 

МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?