ХАЛТИРГАА ГУЛГААНААС БОЛГООМЖИЛ!

2017-11-08  

Өнөөдрөөс эхлэн халтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Иргэн хүн :

1. Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
2. Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
3. Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
5. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
6. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
7. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Гэр бүл, хүүхэд :

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх

Байгууллага, хамт олон :

Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах
Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулах
Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Хэрэв ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт хийхийг тус тус зөвлөж байна.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:уул хадангд амьдардаг бид нарт их хэцүү байна 2017-11-08
золоо:машин дээшээ гарч чадахгүй алхдаг боллооо 2017-11-08
иргэн:намайг дандаа харж үздэг сайн сэтгэлт эгчдээ баярлалаа 2017-11-08
zaluuchuud:HAMTRAA TSASAA TSEWERLEH HEREGTEI 2017-11-08
zochin:ene gulgaand mashintai bh neg hetsuu. mashingui bh neg hetsuu 2017-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?