"ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-11-08  

ЭХЭМҮТ нь ЭМС-ын Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын 207 тоот тушаалд заагдсан албан үүргийнхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг цувралаар хийсээр байна.

2017 оны  11-р сарын 6-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, "Эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” сэдвээр хийлээ.

Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг  “Эхийн ноцтой хүндрэл, 2017 оны эхний 9 сарын байдал”, ЭХЭМҮТ-ийн ЭЖСТ-ийн эрхлэгч С.Сүнжидмаа “Ихэс түрүүлэлт, эмгэг шигдэлт” сэдвээр мэдээлэл хийв.

Уг хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа, ЭЖСТ-ийн эрхлэгч С.Сүнжидмаа, ТСА-ны эмч, ажилчид, Архангай, Баянхонгор,  Булган, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар,  Дорнод, Хэнтий зэрэг 17 аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч нарын төлөөлөл бүхий 94 эмч мэргэжилтэн оролцлоо.

Цахим хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?