ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ХҮНСНИЙ НОГООНУУД

2017-11-09  

Сармис

Сармисанд агуулагддаг хамгийн чухал бодис бол аллицин юм. Судалгаагаар сармис зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлхөөс гадна цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг нь тогтоогдсон байна. Амьтан дээр хийсэн судалгаагаар чихрийн шижинтэй харханд сармисны тос болон бэлдмэл өгөхөд цусан дахь сахарын хэмжээ буурснаас гадна инсулинд мэдрэг байдал нь сайжирч байжээ. Сармис цусан дахь нийт холестеролын хэмжээг бууруулдаг бөгөөд бага нягттай холестеролыг бууруулж, өндөр нягттай холестеролын хэмжээг нэмэгдүүлдэг байна

Ногоон вандуй

Нэг аяга (160 гр)чанасан ногоон вандуй 9 гр эслэг, 9 гр уураг, А, С, К, В1, В2, В3 аминдэм, фолийн хүчил зэргийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Эслэгийн агууламж өндөртэй тул хоол боловсролтыг сайжруулж гэдэсний ашигтай нянгийн үйл ажиллагааг дэмжиж, холестеролын хэмжээг бууруулж, бие махбодоос хортой бодисуудыг гадагшлуулдаг. Мөн түүнчлэн вандуй нь хавдрын эсрэг үйлчилгээтэй сапонин хэмээх нэгдлээр баялаг, Судалгаагаар сапонин нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж үхүүлж байсан байна. 

Цагаан гаа

Цагаан гаа нь дотор муухайрах, бөөлжилтийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн үрэвслийн эсрэг бодис агуулдаг бөгөөд үе мөчний үрэвсэл, тулай өвчний эмчилгээнд ач холбогдолтой.

Судалгаагаар үе мөчний үрэвсэлтэй өвчтөнгүүдэд цагаан гааны ханд өгөхөд өвдөгний өвдөлтийг бууруулхаас гадна бусад шинж тэмдгийг бууруулж байсан байна 2015 онд хийсэн судалгаагаар чихрийн шижин өвчний үед цагаан гааны бэлдмэл өгөхөд 12 долоо хоногийн дараа цусан дахь сахарын түвшинг бууруулах нөлөө үзүүлж байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ : НЭМХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?