ТӨВ УРГАЦ ҮНДЭСНИЙ ЛИГИЙГ ХОЖЛООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-11-09  

21 аймгийн MNBA Үндэсний лигийн шинэ улирлын хоёр дахь өдрийн гурван  тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо.  Эхний тоглолт Баянхонгор Мазаалай болон Төв Ургац багуудын хооронд явагдлаа. Баянхонгор Мазаалай баг энэ жил спрайт лигийн Legal Pro багаас тоглож буй залуу тоглогчдоор багийн бүрэлдэхүүндээ хүч нэмсэн байв.  Харин Төв аймгийн баг өмнөх жилийн бүрэлдэхүүндээ төдийлөн өөрчлөлт хийгээгүй улирлыг эхлүүлэв. Үндэсний лигийн тэмцээнийг  сонирхолтой болгож буй зүйл нь урлаг, спортын алдартангууд сагсан бөмбөгийн талбайд аймгийнхаа багийн нэрийн өмнөөс тоглодог явдал юм. Энэ удаад Баянхонгор аймгаас олны танил хүмүүсээр аймгийн арслан Б.Бат-Орших болон Фантастин продакшны жүжигчин Б.Ганчулуун нар тоглосон бол Төв аймгаас шинэхэн МУ-н начин Г.Ганжад  болон жүжигчин, найруулагч СТА О.Ганбаатар нар нутгийнхаа өмсгөлтэйгээр сагсан бөмбөгийн талбайд өрсөлдлөө.

Тоглолтыг Баянхонгор Мазаалай баг бага зэрэг илүү эхлүүлсэн оноо хол тасрахгүй явсаар 4-р үед тоглолт шийдэгдсэн юм. Төв Ургац багаас Азийн аварга ОУХМ Д.Дэлгэрням төдийлөн сайн байгаагүй ч шийдвэрлэх үед хийсэн Д.Мөнхтөрийн гайхалтай тоглолтын ачаар 75-68-аар Төв аймаг эхний хожил байгуулсан юм. Баянхонгор Мазаалай багийн холын зайн шидэлтүүд төдийлөн байндаа тусаж өгсөнгүй   хожигдол хүлээлээ. Тэд багаараа нийт 40 шидэж ердөө 3 нь байндаа туссан байна.  Хожил байгуулсан Төв Ургац багаас Д.Мөнхтөр 23 оноо, 3 самбар 3 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүллээ. Багийн бусад тоглогчид З.Доржсүрэн 17 оноо, 5 самбар, Ц.Чинзоригт 12 оноо, 4 самбар, 6 оновчтой дамжуулалт, Д.Дэлгэрням 10 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Харин Баянхонгор Мазаалай багаас С.Баасандорж 32 оноо авч багаа тэргүүлсэн бол О.Ганзориг 14 оноо, 14 самбар, 6 бөмбөг таслалт хийлээ.

MNBA үндэсний лигийн аваргуудын хүчтэй эхлэл

MNBA үндэсний лигийн  отгон аварга Архангай аймгийн Алтан Дорнодын Дайчид баг эхний тоглолтоо залуу эрч хүчтэй Хэнтий ЭБЭГ багийн эсрэг хийлээ. Алтан Дорнодын  Дайчид энэ жил бүрэлдэхүүндээ МУ-н шигшээ багийн холбогч ОУХМ  О.Сэргэлэнг нэмснээр бүрэлдэхүүн улам чангарсан байлаа. Мөн үндэсний лигийн анхны жилээс аймгийнхаа багаас тоглосон жүжигчин СТА Э.Цолмонбаярын оронд дуучин СТА Б.Жавхлантөгс талбайд гарсан өмнөх жил спортын алдартнаар тоглосон МУ-н арслан Р.Пүрэвдагвын оронд МУ-н гарьд Д.Рагчаа сагсан бөмбөгийн талбайд гарлаа. Хэнтий аймгаас спортын алдартнаар пауэрлифтингийн дэлхий хошой аварга Ш.Алтанбагана, урлагийн алдартангаар Б.Баатархүү гурав дахь жилээ сагсан бөмбөгийн талбайд гарсан юм.

Тоглолтын эхнээс өмнөх жилийн аварга Архангай Алтан дорнодын дайчид илүү тоглосноор 100-61-ээр эхний ялалтаа байгуулаа. Тоглолтын турш багаараа жигд онцгой тоглосон Дайчид багаас зургаан тоглогч 10-с дээш оноог авсан байна. Багаа оноо авалтаар тэргүүлэн Э.Дорж-Арилд 17 оноо, 6 самбар гүйцэтгэсэн бол А.Энхбаясгалан 16 оноо, 6 самбар, Э.Цэвэлдорж 14 оноо, 7 самбар, О.Энхбаатар 12 оноо, 10 самбар гүйцэтгэсэн юм. Хэнтий ЭБЭГ багаас Н.Цолмонжаргал 18 оноо, 8 самбар гүйцэтгэсэн бол Хэнтий ЭБЭГ багаас анхны тоглолтоо хийсэн н.Мөнх-Эрдэнэ 11 оноо авсан ч өөр 10-с дээш оноо авсан тоглогч байсангүй.

Тэнцүүхэн тоглолтонд Дархан-Уул аймаг хожил байгууллаа

 “Үндэсний цом” 2015 тэмцээний аварга  Дархан-Уул аймгийн баг  эхний тоглолтондоо Завхан аймгийн багтай учраа таарлаа. Дархан-Уул аймгийн баг 21 аймгийн үндэсний лигийн өмнө жил өнжөөд энэ жил дахин MNBA Үндэсний лигт хүч үзэж байна. Харин Завхан аймгийн хувьд энэ жил  бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж өмнөх жилийн багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчдоос ганцхан А.Гансүх багтаа үлдсэн байлаа. Завхан аймгийн баг энэ жил спрайт лигийн олон шилдэг залуусаар багаа бүрдүүлсэн бөгөөд супер лигийн аварга Г.Удаанжаргалыг эгнээндээ нэгтгэсэн байв. Дөрвөн үеийн турш нягт хамгаалалт хийгдсэн тун тэнцүүхэн тоглолт боллоо.

Ингээд эцсийн мөчид Дархан-Уул аймгийн баг 73-66-аар ялалт байгууллаа. Статистик үзүүлэлт харсан ч тоглолтын өрнөлийг харсан ч энэ өдрийн хамгийн тэнцүү өрсөлдөөн энэ хоёр багийн хооронд явагдсан юм. Онцлох ганц зүйл нь Дархан-Уул аймгийн будагтай талбайн тоглолт энэ тоглолтонд илүү байсан юм. Хожил байгуулсан Дархан-Уул аймгийн багаас  залуу тоглогч Т.Цогбадрах 13 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол А.Энхтүвшин 12 оноо, 18 самбар, н.Энхмөнх  11 оноо 6 самбар гүйцэтгэлээ.. Завхан аймаг багаараа төдийлөн жигд байсангүй Г.Удаанжаргал 13 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүллээ.

 

 

МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?