ДУТУУ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛНА

2017-11-09  

Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүү, техникийн туслалцаатайгаар “Имж эх асаргаа” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь төрөх үед болон төрсний дараах эхний 3 хоногт эх, нярайд үзүүлэх цогц тусламж ба нярайн эндэгдлийн зонхилох шалтгаануудаас сэргийлэх өртөг багатай, өндөр үр дүнтэй багц арга хэмжээ юм. Энэ багц аргын нэг хэсэг нь “Имж эх асаргаа”-ны арга бөгөөд нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын нярайн эмч, нярайн сувилагч нийт 12 хүн хамрагдаж, үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж байна.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж, хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн нярайн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Жон Муррей “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний стратегийг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж дутуу болон бага жинтэй төрсөн нярайн өвөрмөц тусламжид “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлснээр дутуу нярайн эндэгдлийг бууруулах өртөг багатай, өндөр үр дүнтэй арга болох талаар дурьдлаа.

Монгол улсад 2012 онд нярайн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 10.1 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 8.9  промиль болж буурсан байна.

Дутуу төрөлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, имж эх асаргааны үед хийгдэх үйлдлүүд, эрүүл ахуйн хяналт, имж эх асаргааг нэтврүүлэх төлөвлөгөө, асаргааг хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн дэмжлэгийг авах зэрэг семинар, дадлагын хичээлүүд зохион байгуулагдаж байна.

Сургалт 4 хоног үргэлжлэх ба бэлтгэгдсэн 12 үндэсний сургагч багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтэн багш цаашид нярайн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалт явуулж  “Имж эх асаргаа” аргад сургана.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?