ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ САЛБАРУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-11-09  

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах  үйл ажиллагааны  тогтвортой байдлыг бэхжүүлж, иргэдийн болон иргэний нийгмийн оролцоог хангах замаар эх хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах зорилготой ба 5 зорилтын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Иймд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан салбаруудын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж,  саналуудыг нэгтгэх, хүлээх үүрэг хариуцлагыг удирдлагуудад ойлгуулах, мэдээлэл өгөх зорилгоор аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийг төлөөлсөн  100 гаруй удирдах ажилтнууд хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ  манай аймаг төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  ДЭМБ-аас “Эрүүл  мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталж байна. Энэ онд аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим орчинг бүрдүүлэх “Шилэн эмнэлэг” төсөл, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжиж хэвлийн хэт авиан оношлогооны аппаратаар хангах, Госхот, Медстоб өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл,  “Хоол сургалтын төв”, Орхон сумын эрүүл мэндийн төвийн  “Клиник лаборатори” зэрэг төсөл  хөтөлбөрүүдэд  хөрөнгө оруулалт хийж,  орон нутгийн засаг захиргааны байгууллагаас дэмжиж ажиллаа. Бидний тулгамдсан асуудал болох 50 ортой төрөх эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр  саналаа хүргүүлээд байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй бусад бүх байгууллага, иргэдийн оролцоотой байж үр дүнд хүрэх тул энэхүү зөвлөгөөнд ач холбогдол өгч идэвхитэй оролцохыг хүсье гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?