ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ JCI ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017-11-09  

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр JCI (Joint Commission International) олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын Стандартын ерөнхий зөвлөх Томас Козловский, Ази номхон далайн бүс хариуцсан менежер Бэди Сужит нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болох эмнэлгийн тусламжийн чанар-аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн журам стандартыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж, санал солилцов.

JCI олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн олон улсын жишиг стандарт, журам, зөвлөмж, гарын авлагыг гаргадаг дэлхийд тэргүүлэгч байгууллага бөгөөд уг байгууллагаас олон улсын магадлан итгэмжлэлийг Монгол Улсаас 2016 онд “Интермед” эмнэлэг анх удаа авсан байна. Тус яам “Интермед” эмнэлэгтэй хамтран ажиллаж, JCI олон улсын магадлан итгэмжлэл авсан туршлагыг бусад эрүүл мэндийн байгуулагад нэвтрүүлэх, энэ чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, магадлан итгэмжлэлийн олон улсын стандартыг таниулах сургалтуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад магадлан итгэмжлэл чухал үүрэгтэй бөгөөд байгууллагыг хөгжүүлэх, чанарын баталгаажилтыг хангах гол хөшүүрэг болдог.

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?