ГОЛЛАНДЫН АРААС ИТАЛИ ХАСАГДАХ УУ?

2017-11-13  

Дэлхийн аваргад 2 удаа финалдсан Голландын баг 2018 онд Орос улсад болох Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад оролцож чадахгүй нь тодорхой болсон. Тэгвэл, хоёр удаагийн аварга Италийн баг ч дээсэн дөрөөн дээр санжигнаж байна. Тэд нэмэлт тоглолтын эхний тоглолтод 1:0-ээр Шведэд хожигдсон. Хариу тоглолтоо заавал хожих, тэгэхдээ 2 бөмбөгийн зөрүүгээр хожсон тохиолдолд шалгарах хүнд даалгавартай үлдсэн. Италичуудын хувьд шигшээ багийн дасгалжуулагчаа огцруулах шийдэлд хүрсэн байна. Хэсгээсээ шалгарч чадаагүй, дээр нь нэмэлт тоглолтод хожигдсон зэрэг нь ийм шийдэл гаргахад хүргэжээ. Итали шигшээ шалгарсан, хасагдсан аль ч тохиолдолд ерөнхий дасгалжуулагчийг солих болжээ. Бусад тоглолт ч өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Хорват, Грек, Дани, Хойд Ирланд зэрэг багууд нэмэлт тоглолтоор хувь заяагаа шийднэ. Африк тивээс Тунистай хамт Марокко оролцох нь тодорхой болов.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?