ГОН КОНГ - OPEN 2018 ОНЫ 5-Р САРЫН 24-27 -НД БОЛНО

2017-11-13  

Гон Конгийн тамирчдын амжилт ахисан. Вонг болон Доогийн холимог хос 2015 оны Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Вонг дэлхийд 7-д эрэмблэгдэх болсон бол Доо ч эхний арав луу орж ирсэн. -Гон Конг улс нээлттэй тэмцээн хийнэ гэдэг бол улсаа сурталчилна гэсэн үг. Дээр нь дэлхийн томчуудтай эх орондоо гар зөрүүлэх, туршлагаа зузаатгах, ур чадвараа нэмэгдүүлэх сайхан боломж нээгдэж байна гэж Гон Конгийн Ширээний Теннисний Холбоо үзэж буй аж. Тэмцээний товыг Олон Улсын Ширээний Теннисний Холбооноос баталсан байна. Ирэх оны 5-р сарын 24--27 өдөр гэж тогтжээ. Яг энэ тэмцээнээс долоо хоногийн дараа Хятадын нээлттэй тэмцээн, түүний дараа 6-р сард Фукуико хотод Японы нээлттэй тэмцээн болох юм байна. Энэ нь холоос ирж оролцох гадаадын тамирчдад ч цаг хугацаа, хөрөнгө хэмнэх, дээр нь цуврал тэмцээнд оролцох сайхан боломж олгож буй юм байна. Монголын теннисчид энэ тэмцээнд оролцохыг хичээх нь зүйтэй. Учир нь ОУШТХ-ноос зарласан Нээлттэй тэмцээнд оролцож, оноо цуглуулаагүй тохиолдолд Дэлхийн аваргад оролцох эрхийг нь хасах тухай шинэ журам ч гарсан байна.

 

 

 

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?