УЛААНБААТАР ОПЕН ЭНЭ САРЫН 16-НД ЭХЛЭХЭД БЭЛЭН

2017-11-13  

Монголын Ширээний Теннисний Холбоо, Нийслэлийн Биеийн Тамирын Хороотой хамтран ширээний теннисний УЛААНБААТАР ОПЕН тэмцээнийг зохиож байна. Тэмцээн ширээний теннисний "Оч" клуб, Спортын Төв Ордонд энэ сарын 16-17-ны өдрүүдэд болох юм байна.

Залуучууд-насанд хүрэгчид, өсвөр нас гэсэн хоёр ангилалтай. Залуучууд ангилал нь насны хязгааргүй. Нэгбүрчилэн болон холимог багийн төрлөөр өрсөлдөнө. Энэ төрөлд ахмадаас улсын удаагийн аварга том Баярмагнай, Бэгз, залуучуудаас Чулуудай, Эгшиглэн нарын шилдгүүд хүч сорино. Эмэгтэйчүүдэд улсын аварга Дэлгэрмаа, улсын аваргын мөнгө хүрэл медальт Должинзуу, Ундрам, Болор нам өрсөлдөнө.

Өсвөр насны ангилал нь ганцхан нэгбүрчилсэн төрлөөр болно. 15-аас доош насны теннисчид оролцох юм гэж Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Гантулга мэдээллээ.

Улаанбаатар опен тэмцээнийг энэ жилээс сэргээж байна. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохиохоор төлөвлөж байна. Зөвхөн Улаанбаатарын 9 дүүрэг төдийгүй, 21 аймаг, Дархан, Эрдэнэтийн теннисчид өргөнөөр оролцох болсон. Алсдаа олон улсын тэмцээн болж ч өргөжин тэлэхийг үгүйсгэхгүй. Тэгэхийн тулд зохион байгуулалтаа улам дээшлүүлж, гол нь шагналын санг өсгөх шаардлагатай. Улсын аварга шалгаруулах тэмцээн, Цомын аварга, Лигийн аварга шалгаруулах тэмцээний ард эрэмблэгдэх нэгэн том тэмцээнийг шинээр бий болгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тодотголоо.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?