АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, МЭДЛЭГ ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

2017-11-13  

Нянгийн тэсвэржилтийн улмаас эмчилгээнд хэрэглэх антибиотикийн сонголтгүй болох эрсдэл өндөр  байгаа талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас байнга анхааруулж байна.

Эмэнд нянгийн тэсвэржилт үүссэнээс иргэдийн эрүүл мэнд, эмчилгээ, оношлогоонд хүндрэл учруулж байгаа нь Монгол улсын хувьд ч анхаарал хандуулах шаардлагатай асуудлын нэг болоод байгаа билээ.

2014 онд ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас “Бүсийн хэмжээнд нянгийн эсрэг эмийн тэсвэржилтээс сэргийлэх арга хэмжээний ерөнхий хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд манай улс 2017 оны  5 дугаар сард Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар 2017-2020 онуудад хэрэгжүүлэх “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” –г батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хүний болон малын эрүүл мэндийн салбарт нийт 6 чиглэлээр хууль эрх зүй, нянгийн тэсвэржилтийн илрүүлэлт, тандалт, халдварын сэргийлэлт, хяналт,нянгийн эсрэг эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, сургалт сурталчилгааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 11 сарын 13-21 ны хооронд “Антибиотикийг хэтрүүлэн буруу хэрэглэхийг зогсооё! Нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг тэмцье!” уриан дор   тэмдэглэж байна. Бид “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх” талаар эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлж, мэдээллийг тогтмол хүргэх хүрээнд эмнэлгийн байгууллагууд хуваарийн дагуу сарын аяныг зохион байгуулж, олон нийтэд мэдээллийг жилийн туршид түгээж байна. Энэ жилийн дэлхийн 7 хоногийг Улсын нэгдүгээр болон хоёрдугаар төв эмнэлгүүд, “Эм” холбоо эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд мэдээллийг хүргэх чиглэлээр зохион байгуулж явуулах тул манай эрүүл мэндийн бусад байгууллага идэвхтэй оролцоно гэж найдаж байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?