УТААНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ АМНЫ ХААЛТ ТАРААЛАА

2017-11-14  

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгино-Хайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа. Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм. Энэ үер сайд хэлэхдээ бидний ирээдүй болсон хүүхдүүд агаарын бохирдлоос хамгаалагдах ёстой. Өглөө, оройдоо амны хаалт заавал зүүж, бохирдлоос биеэ хамгаалуулах эрхтэй гэдгийг хэлсэн юм. Тус 3М амны хаалт нь европын стандарт хангасан, гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, 3М хавхлага нь хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшлуулж, амьсгалын хэвийн нөхцөлийг бүрдүүлэн өгдөг бөгөөд 14 хоногийн турш хэрэглэх боломжтой. Мөн хүүхдэд тохирсон хэмжээ, резинэн тохируулагчтай юм.  

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байна. ДЭМБ-ын 2012 оны мэдээгээр  агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн  цагаасаа өмнө нас барж байгаа ба дотоод, гадаад орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөгөөр зүрх судасны өвчлөл, цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, амьсгалын замын архаг өвчлөл уушгины архаг бөглөрөлтөт өвчнүүд, багтраа, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг халдварт бус архаг өвчлөл нь нэмэгдэж байнаИймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээг авах нь чухал байгааг сайд онцолж байлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?