ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ӨВӨРМОНГОЛООС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-11-14  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод “Гончигжав Кап” өсвөр үеийн хөвгүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 12-13-нд боллоо. Манай улсаас Дорноговь аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Сайнбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын дасгалжуулагч Э.Ариунбаяр, Замын-Үүд сумын “Говийн бөх” дэвжээний дасгалжуулагч Б.Түвшинтөгс, Улаанбаатар хотын “Ирээдүйн хүчтэн” клубийн дасгалжуулагч Сумъяа нарын удирдлага дор 20-иод тамирчин оролцсоноос дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Хөвгүүдийн ангилалд болсон тэмцээнд 2003-2005 оны 46 кг-ын жинд Б.Хишигдорж, 58 кг-д Болд-Эрдэнэ алт, 46 кг-д Э.Ууган-Эрдэнэ (Говийн бөх) хүрэл, 2001-2002 оны 66 кг-д Будням (Ирээдүйн хүчтэн) алт, 50 кг-д Н.Цэнгүүнбаяр (Говийн бөх) мөнгө, 60 кг-д М.Сүхбат хүрэл, 1999-2000 оны 57 кг-д Э.Зулхүү (Дорноговь, Айраг) алт, 65 кг-д Н.Эрхэмбаяр (Өвөрхангай), 125 кг-д Бадрал (Ирээдүйн хүчтэн) нар мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ жилийн тэмцээнд БНХАУ-ын олон муж, хотын өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд Ирэх жилээс БНАСАУ, ОХУ-ын бөхчүүд ирэх сурагтай.

 

ЭХ СУРВАЛЖ : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?