ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДАД ОЛИМПИЙН ТЭТГЭЛЭГИЙГ НЬ ГАРДУУЛАВ

2017-11-14  

“Токио-2020” зуны олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Тус тэтгэлэгт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэквондо гэсэн долоон төрөлд 17 тамирчин, дасгалжуулагчид хамрагдаад байгаа юм. Чөлөөт бөхийн тамирчдаас тус хөтөлбөрт хамрагдаад буй дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга гэсэн дөрвөн тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй МҮОХ-ын удирдлагууд тэтгэлгийг нь олголоо. ОУОХ, МҮОХ, Спорт холбоо, тамирчдын хоорондын байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин, дасгалжуулагч нар тэтгэлэг хүртэх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?