МҮОХ-ны удирдлагууд "Токио~2020" хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардуулав.
Мөн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавъяат жүдоч Г.Одбаяр нарт Ерөнхийлөгч Д.Загдсүрэн мөнгөн аяга, хадгийн хамт өргөн барьлаа.
ОУОХ ~МҮОХ ~ Спорт Холбоо ~ тамирчны хооронд байгуулсан гэрээ ёсоор Токио~2020 олимп хүртэл 4 сар дутамд тамирчин бүр 1160US$, дасгалжуулагчид 400US$ тэтгэлэг хүртэнэ.
Уг хөтөлбөрийн гол зорилго нь олимпийн наадамд шалгаран оролцох, улмаар медаль хүртэх боломжтой, хөгжиж буй орны авъяаслаг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм.
Өмнө нь "Бээжин~2008", "Лондон~2012", "Рио~2016" олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 35 тамирчин хамрагдаж, 1 алт ( Э.Бадар~Ууган, бокс ), 2 мөнгө { О.Гүндэгмаа, буудлага + Н.Төгсцогт, бокс ), 2 хүрэл ( С.Батцэцэг, чөлөөт бөх + Д.Отгондалай, бокс ) медаль хүртсэн билээ.
Эх сурвалж : МҮОХ