СУШИЛ КУМАР ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ

2017-11-15  

“Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Энэтхэгийн нэрт бөх Сушил Кумар дэвжээндээ эргэн ирэхээр болжээ. Өдгөө 34 настай тэрбээр хамгийн сүүлд 2014 онд Шотландын Глазго хотод болсон Хамтын нөхөрлөлийн наадмаас хойш барилдсан бөгөөд түүнээс хойш хэсэг хугацаанд дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэсэн юм. Энэтхэг улсын түүхэнд хоёр олимпод медаль хүртсэн анхны тамирчин Сушил Кумар маргааш Мадхья-Прадеш хотод эхлэх улсынхаа аваргад зодоглохоор болжээ. Түүнчлэн Кумар “Москва-2010” ДАШТ-ий 66 кг-ын жингийн шигшээ барилдаанд эзэн орны Алан Гогаевыг 3:1-ээр ялж, Энэтхэг улсын түүхэнд анхны дэлхийн аварга болж байв. 

 

ЭХ СУРВАЛЖ:МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?