4 УДААГИЙН АВАРГА ИТАЛИЙН БАГ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ЭЭС ХАСАГДЛАА

2017-11-16  

Хөлбөмбөгийн хорхойтнуудын сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болов. Дэлхийн 4 удаагийн аварга Италийн баг Орос орныг зорих эрхээ хасуулав. Эрхийн төлөөх нэмэлт 2 тоглолтонд ч гоолдож чадсангүй. Сүүлчийн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Шведэд 1:0 -ээр арчаагүй хожигдсоноор шүүмжлэлийн бай болов. " Ялзарсан өндөг, цоорхой оймс, хамраа сөхсөн галуунууд, дураараа гахай, чадваргүй новшгүй" гэх зэргээр тэднийг дуудан хэвлэлд бичиж эхэллээ. Дасгалжуулагч, хаалгач, тоглогчдыг нь бүгдийг нь шигшээгээс хөөн зайлуулбал таарна ч гэж фанатууд нь давшилж байна. Хамгийн түрүүнд 69 настай Жан Перо Вентура гэгч бүдүүн гахайг хөөн зайлуул гэж шахаж эхлэв.

4 удаагийн аварга, сүүлийн 60 жил ХДАШТ-д алгасалгүй оролцож ирсэн Аззура-г ДАШТ-д оролцуулж чадаагүй дасгалжуулагч Вентура ч алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь италичуудын зэвүүцлийг улам төрүүлж байна. "Бид 2 жилд ердөө л 2 хожигдсон. Испани, Францад л 3:0 -ээр хожигдож байсан. Бусад тохиолдолд сайн байсан" гэж Телевизийн ярилцлагад оролцохдоо хэлсэн нь ийнхүү уур хилэнг дэврээжээ. Түүний орны хүнийг ч хайж эхэлжээ.

Байер Мюнхений дасгалжуулагчаар ажиллаж байсан Анчелотти, Челсигийн Конти, Манчестер Ситиг удирдаж байсан Манчини нарын нэр дурдагдаж эхэлсэн байна. Ямар ч гэсэн 2018 оны 6-р сарын 1-нийг хүртэл гэрээний дагуу цалинг нь Вентурад олгоно гэдгээ Италийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч, 74 настай Тавеччио мэдэгдлээ. Түүний сарын цалин( 943 мянган ам.доллар) юм байна. -Бид шигшээ багаа бүрэн шинэчилнэ. Бүр анхан шатнаас нь гэж Тавеччио нэмж хэлсэн байна. Ийнхүү 60 жилийн турш, 15 дэлхийн аваргад дараалан оролцож, түүнийхээ 4-д нь түрүүлж, цом өргөж байсан Италичууд пүүзээ тайлан үзэгчдийн суудалд шилжлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Санаа:Гуниг гуниг 2017-11-16
Зоригоо:Дахин сэргэх цаг нь болсон, гадаадын сайн тамирчдаар лигээ дүүргсэний хор 2017-11-16
сонирхогч:хайран юм 2017-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?