УЛААНБААТАРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-11-16  

Спортын ордон, Оч клубын төв зааланд одон бөмбөгчид Улаанбаатар нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглож эхэллээ. "Олон жил завсарласан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг сэргээлээ. Хотын 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт хот, 21 аймгаас тамирчид өргөнөөр оролцож байна" гэж тус тэмцээнийг зохион байгуулагч холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах хэллээ.

Түрүүлсэн теннисчин хагас сая төгрөгийн мөнгөн шагнал, цом, диплом авах юм байна. Зэрэглэл өндөр Улаанбаатарын нээлттэй тэмцээнд 2017 оны улсын аварга Э.Лхагвасүрэн, мөнгөн медальт Эрдэнэбаяр нараас бусад нь оролцоно гэж шүүгчдийн зөвлөлийн гишүүн Цэрэнтогтох тодотголоо.

Тэмцээн 2 өдөр, холимог баг, нэгбүрчилсэн төрлөөр аваргаа тодруулна. Аварга Баяраа, Бэгз, Билигт, дэд мастер Батдэлгэр, Чулуудай, Лхагва-Эрдэнэ нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж теннисний хорхойтон, сонирхогч Батжаргал өөрийн фэйс хуудсандаа бичсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?