ЭРЭГТЭЙ, НЭГБҮРЧИЛСЭН :
Шигшээ дөрөвт тааварт багтаж, нэрлэгдэж байсан дөрвөн теннисчин үлдсэн байна. Оноолтоор , Б.Баярмагнай - Б.Билэгт, Я.Бэгз- Эгшиглэн гэж таарчээ. Хожсон 2 нь аваргын төлөө тоглоно. Эхний финалдах хүн нь Я.Бэгз байх магадлал өндөр болжээ.
ЭМЭГТЭЙ, НЭГБҮРЧИЛСЭН :
Өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалийн эзэд болох Должинзуу, Ундрам, Болор , тэдэн дээр улсын аварга Дэлгэрмаа нэмэгдсэн байна. Должинзуу- Болор, Дэлгэрмаа- Ундрам нар өөр хоорондоо таарч, олимпийн системээр аваргаа тодруулна. Хэн хожсон нь аваргын төлөө тоглоно. Хамгийн залуу теннисчин Болор-Эрдэнэд түрүүлэх найдлага илүү бий гэж теннис сонирхогчид үзэж байна.
БАГИЙН ФИНАЛ :
Баярмагнай, Бэгз, Болор-Эрдэнийн баг Билэгт, Батдэлгэр, Дэлгэрмаагийн багтай алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа гэж тус тэмцээний ерөнхий шүүгч Мөнхбилэг мэдээллээ.