Өчигдөр эхэлсэн Улаанбаатар опен тэмцээний финалын тоглолт өнөөдөр Спортын төв ордонд үргэлжилнэ. Гадаадаас ОХУ-ын Буриадын автономит улсаас 10 гаруй теннисчид Монголын теннисчидтэй ур чадвараа үзэж байна.
Тэмцээний төгсгөлийн финалын тоглолтыг үзье гэвэл та бүхэн Спортын ордныг зориорой. Үнэгүй үзэх боломжтой гэж зохион байгуулагчид хэлж байна.Одоогоор улсын аварга Я.Бэгз, Б.Баярмагнай, Б.Билэгт нарт ганц ч хожигдолгүй тэмцээнийг хошуучилж байна.
Э.ОТГОНЖАРГАЛ