21 жил завсарласан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд улсын 2 удаагийн аварга Б.Билэгтийг 3:1, Я.Бэгзийг 3:0 харьцаагаар илүүрхэн ялснаар "том" гэж өргөмжлөгддөг, улсын 2 удаагийн аварга Бибишийн Баярмагнай түрүүллээ.
Тэр хагас шигшээд ч, финалд ч өрсөллөгчдөдөө ямар ч боломж олгосонгүй. Давуулалт, топс, довтолгоо, бөмбөгийг хянах чадвараараа бусдаас илүү гэдгээ тэр дахин харууллаа.
-Заал сайхан байлаа. Спортын ордоны энэ заал надад ээлээ өгсөн. Хамгийн анхны алтан медалийг энэ зааланд авч байсан. Түүнээс хойш яг 25 жил өнгөрчээ. Солонгосын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан "Солонгосын опен" тэмцээнд 10 настай байхдаа түрүүлсэн. Анхны медалийнхаа 25 жилийн ойгоор Улаанбаатар хотын аварга болсондоо сэтгэл өндөр байна гэж тэмцээний дараа сэтгэгдлээсээ хуваалцав.