НОЙРБУЛЧИРХАЙ ХАВДАР

2017-11-20  

Дэлхийд өдөр бүр 100 хүн нойрбулчирхайн хавдартай гэж оношлогдож байна. Харамсалтай нь өвчин хүндэрсэн үед эмчид үзүүлж оношлогдох тул 80% нь нас бардаг. Энэ үхлийн хувийг бууруулахын тул нойрбулчирхай өвдсөн тохиолдол болгонд эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх шаардлагатай.

                             

Нойрбулчирхайн хавдар уушгины болон бүдүүн гэдэсний хавдрыг бодвол хожуу оношлогдоно. Хавдарын явц удаан өвдөлт багатай, шинж тэмдэгийн илрэл багатай, төвөгтэй оношлогдох тул хавдрын ургалт томорч хожуу оношлогдоно.  

Нойрбулчирхайн өвдөлт үрэвслийг сайтар анхаарч эмчлэх, маш хүчтэй хэвлийн өвдөлтийн үед үрэвслийн шалтгааныг тогтоох, хоолны буруу дэглэм, цөсний чулуутай хүмүүс ихэвчлэн хурц өвдөлт өгч, нойрбулчирхайн үрэвсэл үүснэ. Энэ өвдөлт маш хурц, хурдан явцтай тул цусны даралт унаж, зүрхний булчингийн сулрал, цусны эргэлтийн саатал гарч үхэлд хүргэх аюултай.

                 

Архаг нойрбулчирхайн үрэвсэл нь ноцтой биш боловч ихэвчлэн удаан үргэлжилдэг. Өвдөлт нуруу руу шилжиж хэвлийн дээд хэсэгт өвдөнө. Цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт илүү хүчтэй, огцом болж удаан үргэлжилнэ. Хүчтэй өвдөлт намдаах шаардлагатай. Бусад шинж тэмдэг нь дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоолидсэнээр өвдөлтийн давтамж, их болж, хоол хүнсээс зайлсхийх хандлагатай байдаг.

Суулгалтаас 20-30% жин хасагдана. Чихрийн шижинтэй өвчтөнүүд, удаан хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэж буй хүмүүст энэ өвчин түгээмэл байдаг. Мөн уураг болон өөх тосны хэрэглээ ихтэй хүмүүст тохиолдоно. Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнд мэс засал хийлгэх, мэс заслын дараах хорт хавдрын дараах гэмтэл үүссэн өвчтөнүүд байдаг.

Нойр булчирхайн хорт хавдрын өвөрмөц шинж тэмдгүүд тодорхойгүй өвчин хожуу үе шатанд илдэг. Хорт хавдрын шинж тэмдэг илрэхээсээ өмнө бусад эрхтэнд үсэрхийлэлт өгдөг. Энэ өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлд таргалалт, чихрийн шижин, хөдөлгөөнгүй, тамхи, архины хэрэглээ ихдэх зэрэг орно.

             

Нойр булчирхайн үндсэн үзлэг оношлогоо нь хэвлийн хэт авиан (ЭХО) шинжилгээ юм. Энэ нь нойрбулчирхайн (соривжилт, шохойжилт) -ын өөрчлөлтийг ажиглаж, цөсний чулуу зэрэг хавсарсан өвчлөлийг тодорхойлох боломжийг олгодог. Компьютер Томографи болон соронзон үеэлзлэлийн оношлогооны аргууд сайн үзүүлэлт юм. Ихэнх тохиолдолд хэвлийн хөндийн рентген (нойрбулчирхайн доторх ямар ч шохойжилтыг харахад) тустай байдаг.

Өвчтөнийг эрт  оношлох, мэс засал хийх боломжтой үе шатанд өвчтөнд мэс засал хиих нь чухал. Норбулчирхайн хорт хавдар нь удамшлын гаралтай бөгөөд ДНХ-ийн гэмтлийг засах үүрэг бүхий мутацитай генүүдтэй байдаг. Энэ өвчин нь 60-аас дээш насны хүмүүст илүү ихээр нөлөөлдөг. 

Нойрбулчирхайн хавдрын эмчилгээ нь ихэвчлэн мэс засал хийдэг ; Мэс заслын төрөл, цар хүрээ нь хавдрын өөрчлөлт, үйл явц, үе шатаас хамаарна. Хими эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэх нь : Хоолны дэглэмийн зөв барих, элэг, нойр булчирхайд үрэвслийг эмчлүүлж, нойрбулчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс хяналтанд байж эмчлүүлэх шаардлагатай.

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?