Монголын Ширээний Теннисний Холбоо энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагт Цомын аварга шалгаруулах тэмцээнээ хийх гэж байна.
Санжмятав агсны нэрэмжит Цомын тэмцээний анхны ( 2009) аваргаар Э.Лхагвасүрэн, Б.Батхишиг ( эм) нар түрүүлж байсан түүхтэй.
-Энэ жилийн онцлог нь 9-оос доош насны ангилал нэмэгдсэн. Дээр нь тамирчдын рейтинг тогтооход нөлөөлнө. Рейтингээрээ эхний 6 байранд орсон эрэгтэй, эмэгтэй 12 теннисчиний зураг бүхий календарь гаргана гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тодотголоо.
Тэмцээнийг нэгбүрчилсэн төрлөөр явуулах юм байна.
Насны хувьд ангилбал ; 9- оос доош нас ( эр, эм) 9-12 нас ( эр, эм) 13-15 нас ( эр, эм) 16-18 нас ( эр, эм) 40-50 нас ( эр, эм) 51-60 нас ( эр, эм) 61- ээс дээш нас ( эр, эм)
Насанд хүрэгчид болон залуучууд ( мастер, дэд мастер, зэрэгтэй тамирчид)
Тэмцээн энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт МШТХ-ны төв клуб болох "Оч"-д болох юм байна. Тэмцээнд түрүүлсэн тамирчин рэйтингийн 80 оноо цуглуулах болно гэж тэмцээний шүүгч Мөнхбилэг нэмж хэлэв. Цомын тэмцээн сонирхолтой болох магадлалтай. Тиймээс сонирхогчид болон үзэгчдийг өргөнөөр урьж байна. Үзвэр үнэгүй юм байна.