АРХАНГАЙД ДАРХАНЫХАН ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-11-22  

Чөлөөт бөхийн “Интернациональ” олон улсын тэмцээний хошой аварга, ОУХМ, аймгийн хурц арслан, нэрт дасгалжуулагч Ч.Буян агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 18-19-нд Архангай аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд хот, хөдөөгийн 18 байгууллагын 300 гаруй тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн 35, 42, 46, 50, охидын 35, 40, 45, 50, 55, 60, залуучуудын 55, 60, 66, 74, 84 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөв. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль хоёр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрыг эзэлсэн юм.

 

 

Эх сурвалж : МЧБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?