Хэдхэн хоногийн өмнө болсон "Шанхайн мастерс" сноокер билльярдын цомын аваргын финалд Ронни Сулвиван өөрөөсөө насаар дүү, дэлхийн аваргад үзүүрлэж байсан Жуд Трампптай таарч хожсон. Тэрхүү финалын тоглолтын дараа,- Жуд Трамп бол сайн тоглогч. Барихаасаа илүү довтолж тоглохыг эрмэлздэг. Заримдаа хэт шунаснаас болж алдаа гаргаж, түүнээсээ болж хожигдох нь бий. Тэр одоо залуу тамирчин биш. Би 25 насандаа дэлхийн аварга болж байсан. Түүнээс хойш аваргаа 4 удаа хамгаалсан.
Харин Жуд Трампын хувьд 26 нас хүрсэн. Одоо л аваргаа хийх цаг. Хэрвээ хорин хэдтэйдээ аваргын цомыг өргөж чадахгүй бол 30 гараад түрүүлнэ гэдэг маш бэрх. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэ залуу тамирчид шинээр гараад ирчихнэ. Тиймээс тэр одоо л түрүүлэх ёстой гэж өрсөлдөгчийнхээ тухай China daily сонинд ярилцлага өгчээ. Гэтэл итгэл найдвар хүлээлгэж байсан Жуд Трамп "Хойд Ирландын нээлттэй" тэмцээний эхний даваанд хятадын нэр нь гараагүй залуу билльярдчинд ялагдаж, тэмцээний анхны сенсаацыг тарилаа. Тэр нийт өргийг 3:2-оор хошуучилж, 6 дахь өрөгтөө 50 онооны давуутайгаар илүүрхэж яваад, амны дэргэдэх улаан бөмбөгийг алдаж цохисны улмаас чухал өргөө алдаж, улмаар хожигдсон байна.
Тэр дараагийн өргийг эхлэхдээ өрсөн улаан бөмбөгүүдийг цацаж, бухимдсан учир Трампад торгууль оногдуулах болжээ. Дээр нь, тоглолтын дараахи хэвлэлийн бага хуралд оролгүйгээр орохыг тэр татгалзсан учир Холбооноос нь давхар шийтгэл оногдуулах болжээ. Энэ тухай, -Хэн сэтгэлээ барьж чадна, тэр давуу талаа бий болгодог. Сэтгэлээ барьж чадахгүй бол сноокер билльярдад амжилт олоход бэрх гэж дэлхийн 5 удаагийн аварга Сулвиван нэгэнтээ хэлснийг санахад илүүдэхгүй ажээ. Биллярд бол ганц чадвар биш, энэ бол сэтгэл зүй, тактик, бас дахин тактик юм гэж тэрбээр хэлсэн байна.