Севилья багийг бид хожих байсан. 50 дахь минутанд л бид 3:0-ээр хошуучилж байсан. Энэ тоог хэлэхэд л хангалттай. Гагцхүү эхний үе шигээ хоёрдугаар үедээ тоглож чадсангүй. Бүр ямар ч тоглолт үзүүлээгүй гэж хэлж болно. 2 гоол алдаж харьцаа 3:2 болсны дараа л ухаан орсон. Гэвч Севилья дахин гоолдож 3:3 -аар бид тэнцсэн. Гэхдээ хамгийн гол нь тоглогчдын маань сэтгэл зүй унаагүй гэдэгт би итгэж буй. Дараачийн тоглолтоо Оросын Спартактай хийнэ. Тэд Словенийн Марибор багтай 1:1 -ээр мөн л тэнцсэн. Энэ бол чухал тоглолт. Цаашид 2 баг дэвшинэ. Ливерпүүл тэдний нэг. Гол өрсөлдөгчид маань Спартак, Севилья гэж Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клоп хэлэв.