ПАРИС САН ЖЕРМЕН РЕКОРД ЭВДЭЖ, МЮ-Д БҮДЭРЛЭЭ

2017-11-23  

Шотландын аварга Селтик-ийн хаалганд гоолын бороо оруулж, 7:1-ээр ПСЖ ээлжит дуулиант ялалтаа байгууллаа. Неймар гоолын үүдийг нээж, Кавани араас нь угсарч Мбаппе нэмж, Селтик-ийн хаалгыг шүүрэн шанага шиг болгов. Тэд хэсгийн тоглолтод 24 гоол оуурлснаар 21 гоолын рекордын амжилтыг шинэчлэн тогтоов.

Дээр нь бас нэг тоглолт үлдсэн гэдгийг саная. -Тэд хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой. Энэ жилийн финалд ч үлдэх багийн нэг гэдгийг мэргэжилтнүүд зөвшөөрч эхлэв. Дэлхийн хамгийн үнэтэй, бразалийн од Неймар, Урагвайн од Кавани, Францын гэрэлтэж эхэлж буй од Мбаппе нарын өмнө тэсэж үлдэх хамгаалалт, хаалгач үгүй болох нь гэж хөлбөмбөг судлаачид шагшиж байна. Харин Жозе Моуриногийн МЮ зургаан жилийн өмнөх үйл явдлыг санагдуулав. Тэд Швейцарийн даруухан баг Базел-д бүдэрлээ. Эхний үед довтолж, хэд хэдэн гоолын боломжоо алдсан МЮ хоёрдугаар үедээ танигдахын аргагүй өөрчлөгдсөнийг Жозе шүүмжиллээ. Хариу нь 1:0, хожигдол. Энэ бол МЮ багийн сул талыг илчиллээ. Тэд Champions League-ийн аваргын цомыг өргөх мөрөөдлөө орхих хэрэгтэй болжээ хэмээн Английн Sun сонинд бичсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?