НЭЙЛ РОБЕРТСОН : ТЭМЦЭЭНИЙ ЗААЛ ТАНХИМ БОЛ ХОГИЙН Л САВ

2017-11-24  

4:0-ээр англи өрсөлдөгчөө буулган авсан австралийн сноокерчин Нэйл Робертсон баярлах нь бүү хэл, сэтгэл дундуур байна. Дэндүү давчуу, дээр нь тоглолтын өмнө бие халаах ч ширээ олдохгүй байна. Олон тамирчид тэмцээнд орохын өмнө ширээгээ хүлээж 20-30 минут хүлээж байна. Богино хугацаанд биеэ халаагаад л ээлжлэх ёстой. Тэгвэл ийм боломж алга. Энэ нь тоглолт, эцсийн үр дүнд нөлөөлж байна. Зүгээр л хогийн сав гэж үүнийг нэрлэж болно гэж Евроспорт-д ярилцлага өгөхдөө шүүмжлэлтэй хандсан байна.

Дэлхийн 5 удаагийн аварга Ронни Сулвиван ч - Энэ танхим үнэхээр гологдож байна. Өнгөрсөн жилийн Титанис төв бол өөр байсан гэж Робертсоны яриаг баталсан ярилцлагыг мөн өглөө. -Бид жилдээ 30 тэмцээн зохион байгуулдаг. Нийтдээ 13 сая еврог шагналд зарцуулдаг. Байр савыг голох шаардлагагүй. Дэлхийн өндөр зэрэглэлийн 128 сноокерчид Хойд Ирландад цугласан. Шагналын сан өндөр. Сноокер тоглодог болсондоо баярлах учиртай гэж зохион байгуулагчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээний шагналын сан нь 1 сая евро буюу 2,5 тэрбум төгрөгтэй дүйх юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?