ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ КЛУБҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД МОНГОЛ ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ

2017-11-26  

БНХАУ, Шанхай хотын VANGO INTERNATIONAL FENCING SPORT CENTER-т зохион байгуулагдсан Бүх Хятадын туялзуур сэлэмний клубүүдийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Эрдэнэт Үйлдвэр ХХК, Хангарьд клубын тамирчид оролцлоо

Тэмцээнд 24 клубын 600 гаруй тамирчид 10-13, 13-15, Насанд хүрэгчид гэсэн ангиллаар оролцлоо.  
Тэгвэл улсс төлөөлөн оролцсон Хангарьд клубын тамирчин, дасгалжуулагч спортын мастер Б.БАТХҮҮ БНХАУ-ын тамирчин Zhao Li-г 15:11-ийн харьцаатай хожиж Аваргын алтан медалийн эзэн боллоо. 

Мөн Эрдэнэт хотын АШТ-нд түрүүлсэн А.Бат-Эрдэнэ, МУ-ын 6 удаагийн Аварга спортын мастер Б.ГЭРЭЛМАА нар хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилтаар тэмцээнээ дуусгажээ. 

Эмэгтэйчүүдийн төрөл цуцлагдаж тэмцээн зөвхөн Эрэгтэйчүүдийн төрлөөр зохион байгуулагдсан ч манай охидууд ширүүн өрсөлдөөн үзүүлж Б.Гэрэлмаа олон шилдэг гадны тамирчдыг ялан хүрэл медаль хүртлээ.

Монголын туялзуур сэлэмний холбоо нь шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллан хагас жилийн босгон дээр олон улсын тэмцээнээс медаль хүртэж буй нь энэ юм. Токио 2020 зуны Олимпийн наадамд эрх аван оролцохын төлөө холбооны зүгээс олон олон ажлуудыг зохион байгуулж байна.

12-р сарын 17-нд Гадаад хэргийн яамны Номин танхимд Монголын шилдэг эрэгтэй 16, эмэгтэй 16 тамирчин оролцох Гран При 2017 тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр оны шилдгүүдээ тодруулах бөгөөд энэ оны хаалтын тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

 

Эх сурвалж : МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?