КАЗАХСТАНД Н.ЗОЛБОО МӨНГӨ, О.ҮЙТҮМЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-11-26  

Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ өнөөдөр Казахстаны Тарас хотод эхэллээ. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир тэргүүтэй долоон бөх хүч үзэж байгаа юм.

Эхний өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх зодоглосноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв. 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Үндэсний шигшээ баг болон “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгө, 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медалийн эзэн болжээ. 

Н.Золбоо Тарасын дэвжээнд нутаг нэгт Э.Төгөлдөр, эзэн орны Ермухамбет Инкар, Олег Болтин нарыг тус тус ялсан ч шигшээ барилдаанд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны иргэншилтэй гүрж эр Давид Мозманашвилид 0:2-оор ялагдсан юм. Харин ОУХМ О.Үйтүмэн дөрвөн казах эртэй хүч үзэж гурав ялснаар шагналын тавцанд зогссон юм. Үйтээ намраас хойш гурав дахь тэмцээндээ дараалан (“Шахтерская Слава” болон Дмитрий Коркиний ОУТ-д хүрэл медаль зүүсэн) дараалан хүрэл медаль хүртээд байна.
61 кг-д “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл, 2007 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын аварга, якут эр Егорь Пономаревт 0:2-оор ялагдаж, тавдугаар байрт орсон. Түүнчлэн 61 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ Казахстаны Нурислам Санаев, ОХУ-ын Петр Павловт, 125 кг-д тус клубийн тамирчин, спортын мастер Энхбаатарын Төгөлдөр нутгийн ах Н.Золбоо, эзэн орны Ермухамбет Инкарт тус тус ялагджээ. 

Шагналын сан (алт 5000, мөнгө 3000, хүрэл 1000 ам.доллар хүртсэн) өндөр Тарасын тэмцээний эхний өдөр гэхэд дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов (ОХУ), Зураб Якобишвили (Гүрж), “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Давид Мозманашвили (Узбекистан), ДАШТ-ий медальт Нурлан Бекжанов (Казахстан), Бека Ломтазе, Сандро Аминашвили (хоёул Гүрж), Али Шабанов (Беларусь), Энхсайханы Ням-Очир (Монгол), Нариман Исрапилов (ОХУ), Василий Шуптар (Украин) гэсэн олимп, дэлхийн медальтай 10 бөх барилджээ. Маргааш 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Наранболд нар барилдана.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН :

61 кг (23 бөх): 1. Александр Богомев (ОХУ) 2. Нурислам Санаев (Казахстан) 3. Нариман Исрапилов, Егор Пономарев (хоёул ОХУ)
70 кг (27): 1. Исраил Касумов 2. Роланд Ондар 3. Магомедрасул Газимагомедов (бүгд ОХУ), Зураби Якобишвили (Гүрж)
86 кг (17): 1. Адилет Давлумбаев (Казахстан) 2. Сандро Аминашвили (Гүрж) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Али Шабанов (Беларусь)
125 кг (17): 1. Давид Мозманашвили (Узбекистан) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол) 3. Георгий Мешвилдишвили (Гүрж),
Ермухамбет Инкар (Казахстан)

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?