ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2017-11-27  

Монголын ард түмний өв соёл уламжиллаа хадгалан, үндэсний бөхийн гайхамшиг эр бярыг гайхуулан барилддаг Монгол улсын аварга, гарьд, арслан, заан, харцага, начингуудын залгамж халаа шилдэг залуу бөхчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг БНМАУ-ын гавьяат барилгачин, Силикат тоосго шохойн үйлдвэрийн дарга асан, Онц хилчин, ахмад дайчин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ашхүүгийн Чүлтэм агсны 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог болсон юм. Барилдааныг “Дархан” Спорт хорооны дарга, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Н.Батлав,  А.Чүлтэмийн үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Тэмцээний ёслолын арга хэмжээнд А.Чүлтэмийн хүү Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн Ч.Отгонбаатар ирж оролцлоо. Чүлтэм гуай Дархан хотын үндэсний бөхийн Товчооны даргаар 26 жил тасралтгүй ажилласан хүн юм.

Тэмцээнд 15 аймгийн 23 байгууллагын 102 бөх зодоглон барилдсанаас “Аварга” дээд сургуулийн бөхчүүд эхний гурван байр, багийн дүнгээр тэргүүн байранд шалгарлаа.

Тэргүүн байр : Аймгийн харцага Н.Өсөхбаяр /Аварга ДС/

Дэд байр : Аймгийн начин Н.Намнансүрэн /Аварга ДС/

3-р байр : Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /Аварга ДС/

4-р байр : Сумын заан С.Баярсайхан /Алдар/

5-р байр : Сумын заан Ч.Алтангэрэл /Хилчин/

6-р байр : Сумын заан Б.Орхонбаяр /Аварга/

7-р байр : Сумын заан Б.Өсөхбаяр/Алдартан/

8-р байр : Аймгийн харцага Д.Ариунбаатар /Хэнтий/

9-р байр : Сумын заан А.Нармандах /Алдар/

10-р байр : Сумын заан Э.Билгүүн /Алдартан/

Багийн дүнгээр

1-р байр : н.Адъяахүү дасгалжуулагчтай Аварга дээд сургуулийн баг

2-р байр : н.Өсөх-Ирээдүй дасгалжуулагтчай Алдар БТСХороо

3-р байр : Д.Бумбаяр дасгалжуулагчтай Алдартан бөхийн дэвжээ  тус тус шалгарлаа.

Барилдааны тэргүүн зэргийн бай шагнал, медалийг Гавъяат барилгачин А.Чүлтэм гуайн шавь Гавъяат дасгалжуулагч Н.Батлав, Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, хурандаа Д.Лхагвадорж нар гардуулж баяр хүргэлээ.

 

 

Эх сурвалж “Дархан” БТС-ын газар  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?