РАПИД, БЛИЦ 2 ТӨРӨЛД ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН 5 ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-11-27  

Улс тунхагласны 93 жилийн ойн баярыг тохиолдуулан, анх удаа Ерөнхий сайдын ивээл дор-2017 Рапид, Блицийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Төрийн ордонд амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. 

Рапид, Блиц хоёр төрөлд эрэгтэй ангилалд Их мастер Ц.Батчулуун түрүүлж, Их мастер Б.Гүндаваа удаах байрт шалгарлаа. Харин рапид, блицийн эмэгтэй ангилалд их мастер Б.Мөнгөнтуул түрүүлэв. Их мастер Ц.Батчулууны хувьд ийнхүү шатрын рапид, блиц хоёр төрлийн УАШТ-д тав дахь удаагаа түрүүлж байгаа юм. 

Эрэгтэйчүүдийн рапид тэмцээний гуравдугаар байрт их мастер Б.Хатанбаатар, блиц тэмцээний гуравдугаар байрт Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар, дөрөвдүгээр байрт ОУ-ын мастeр Г.Мөнхгал нар шалгарлаа. 

Харин рапид төрлийн эмэгтэй ангиллын хоёрдугаар байрт Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан, гуравдугаар байрт Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул, эмэгтэйчүүдийн блиц төрөлд хоёрдугаар байрт их мастер Т.Батчимэг, гуравдугаар байрт Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан нар тус тус шалгарав. МУГД, ОУМ П.Жигжидсүрэн ахмадын ангилалд түрүүлэв.

Шагнал гардуулах ёслолд МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга МШХ-ны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар, МШХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, УЗГ Г.Даваахүү нар оролцов. 
Шагналт байрт шалгарсан шатарчидтай танилцана уу. 

Эрэгтэй ангилалд: 

1-р байр Их мастер Ц.Батчулуун 
2-р байр Их мастер Б.Гүндаваа 
3-р байр Их мастер Б.Хатанбаатар 
4-р байр ОУМ Н.Баттулга 
5-р байр ДШХ-ны мастер Д.Эрхэмбаяр 
6-р байр ДШХ-ны мастер Г.Амартүвшин
7-р байр ДШХ-ны мастер Э.Баасансүрэн
8-р Байр ДШХ-ны мастер Ц.Тэнгис

Эмэгтэй ангилалд:  

1-р байр их мастер Б.Мөнгөнтуул 
2-р байр ДШХ-ны мастер Э.Хулан
3-р байр ДШХ-ны эмэгтэй мастер Т.Мөнхзул
4-р байр ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай
5-р байр ДШХ-ны мастер Б.Аминаа

Блиц төрөлд Эрэгтэй ангилалд: 

1-р байр Их мастер Ц.Батчулуун 
2-р байр Их мастер Б.Гүндаваа 
3-р байр ДШХ-ны мастер Э.Энхнар 
4-p ОУ-ын мастeр Г.Мөнхгал 
5-р байр Их мастер Б.Хатанбаатар

Блиц төрөл Эмэгтэй ангилалд: 

1-р байр Их мастер Б.Мөнгөнтуул 
2-р байр Их мастер Т.Батчимэг 
3-р байр ДШХ-ны мастер Э.Хулан

 

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?