19 ХҮРТЭЛХ НАСНЫ ФУТЗАЛЫН УАШТ-ИЙ ХУВААРЬ ГАРЛАА

2017-11-28  

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын улирал энэ бямба гаригт эхлэх 19 хүртэлх насны Футзалын УАШТ-ээр үргэлжилнэ.

Залуучуудын футзалын УАШТ өнгөрсөн улирлаас эхлэн 19 хүртэлх насны ангиллаар зохиогддог болсон. Энэ нь Монгол улс футзалын 20 хүртэлх насны шигшээ багтай болсонтой холбоотой юм. Манай 20 хүртэлх насны футзалын шигшээ өнгөрсөн тавдугаар сард Азийн АШТ-ний шөвгийн наймд орж, өндөр амжилт үзүүлсэн.

Тэр ч утгаараа МХБХ шинэ эхэлсэн футзалын улиралдаа 19 хүртэлх насныхны дунд хоёр ч том тэмцээнийг зохион байгуулахаар болоод байна. Эхнийх нь бямба гаригт эхлэх УАШТ бол тус тэмцээнээс шалгарсан шилдэг найман 19 хүртэлх насны лигийн АШТ-д өрсөлдөх эрхтэй болно.

 

 

МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?