“ФУТЗАЛЫН ДЭЭД ЛИГ” ЭНЭ НЯМ ГАРАГТ ЭХЭЛНЭ

2017-11-29  

МХБХ-ны 2017-18 оны улирлын “Футзалын дээд лиг” энэ Ням гарагт буюу 12-р сарын 03-ны өдөр МХБХ-ны футзалын ордонд эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөгөөн МХБХ-ны байранд боллоо. “Футзалын дээд лиг”-т оролцох Унаганууд, Дэрэн, УБ Мазаалайнууд, Хангарьд, Атлетик 220, Хоромхон, Сэлэнгэпресс, Соёмбын барсууд, Арвис, Гоёо Эф Си багуудын төлөөлөл техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж, тэмцээний дүрэм журамтай танилцлаа. 

Энэ жилийн тэмцээний томоохон онцлог нь “Футзалын дээд лиг” анх удаа 2 тойргоор явагдах юм. Өөрөөр хэлбэл баг тус бүр 18 тоглолт хийнэ гэсэн үг. Хуваарийн дагуу тэмцээн 12-р сарын 3-наас ирэх оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Гэхдээ шинэ улирал 2 долоо хоног хойшилж эхэлж буйтай холбогдуулан улирлын дундуур ажлын өдрүүдэд 10 тоглолт болно. Мөн Хангарьд клуб Эрдэнэт хотоос ирж оролцдогийг харгалзан, тэд 2 долоо хоногт нэг удаа Улаанбаатарт ирж тоглохыг бусад багууд хүлээн зөвшөөрчээ. 

Эхний 7 хоногийн тоглолтуудын хуваарь:

12.03 – 10:00 Унаганууд – Соёмбын барсууд
12.03 – 12:00 УБ Мазаалайнууд – Дэрэн
12.03 – 14:00 Сэлэнгэпресс – Хоромхон 
12.03 – 16:00 Гоёо Эф Си – Атлетик 220
12.09 – 10:00 Арвис – Хангарьд

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?