ХЭНТИЙ АЙМГИЙН ШИГШЭЭ 3 ДАРААЛЛАН ХОЖООД БАЙНА

2017-11-30  

Үндэсний лигийн залуу бүрэлдэхүүнтэй хүчирхэг багуудын нэг болох Сүхбаатар аймгийн баг улирлын дөрөв дэх тоглолтоо Төв аймгийн багийн эсрэг хийлээ

Энэ тоглолтонд СМ Д.Чадраабал Сүхбаатар аймгийн багийн өмсгөлтэй талбайд гарсан юм. Харин эсрэг багаас ОУХМ Д.Дэлгэрням болон СМ З.Доржсүрэн нар тоглолтонд оролцоогүй юм. Сүхбаатар аймгийн залуус тоглолтын эхнээс л илүү тоглолтыг үзүүлж байснаар 91-75-аар хожил байгууллаа. Энэ нь тэдний 3 дахь хожил байсан бол Төв аймгийн хувьд багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрнямын оролцоогүй хоёр тоглолтонд хоёуланд нь хожигдоод байна. Энэ тоглолтонд Төв аймгийн довтолгоо тааруухан байж 29 хувьтай довтолсон нь хожигдох гол шалтгаануудын нэг байлаа . Тоглолтын турш сайн тоглолтыг үзүүлсэн З.Энхтөр 19 оноо, 5 самбар авч багаа тэргүүллээ. Б.Батзолбоо 18 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт, О.Очирбат 12 оноо, 12 самбар авсан байна. Харин эсрэг багаас Б.Дорждамба 20 оноо, 10 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Ж.Сугар, Д.Мөнхтөр, У.Алтан-Эрдэнэ нар 10-с дээш оноог авсан байна. 

Хэнтий аймгийн шигшээ 3 дарааллан хожоод байна

MNBA Үндэсний лигийн бас нэгэн үзүүштэй тоглолт Сэлэнгэ болон Хэнтий аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний үеэс л Сэлэнгэ аймгийн залуус илүү тоглож байсан бөгөөд хамгийн ихдээ 14 оноогоор тэргүүлж байсан юм. Гэхдээ тоглолтын шийдвэрлэх 4-р үед Хэнтий ЭБЭГ багийн залуус хамгаалалтаа нягт хийснээр эсрэг багийн довтолгоог зогсоож улмаар өөрсдөө 11-0 гэсэн онооны давамгай байдлыг үүсгэснээр эцсийн мөчид 65-72-оор хожил байгууллаа. Энэ тоглолтонд хожил байгуулсан Хэнтий ЭБЭГ багаас Н.Шижирбат 24 оноо, 6 самбар авч багаа тэргүүлэн тус тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн бол Б.Эрдэнболор 17 оноо, 6 самбар авсан байна. Харин Сэлэнгэ аймгийн багаас Б.Золбаяр 12 оноо авч багаа тэргүүлсэн бол Наранцогт 16 самбар авч бүх тоглогчидыг самбараас бөмбөг авалтаар тэргүүллээ. Ийнхүү Хэнтий ЭБЭГ баг гурван хожил хоёр хожигдолтой байгаа бол Сэлэнгэ аймгийн залуус хожил авч амжаагүй байна. 

Хүчирхэг Ховд Шонхоруудын хожигдоогүй амжилт үргэлжилсээр 

MNBA Үндэсний лигийн хүснэгтийг хожигдолгүй тэргүүлж буй Ховд Шонхорууд баг Завхан аймгийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхнээс Ховд Шонхорууд баг онооны давуутай тоглож байсан юм. Улмаар тоглолтын турш давамгай байдлаа хадгалж явсаар 95-86-аар хожил байгууллаа. Энэ тоглолтонд Ховд Шонхорууд баг нэг ч удаа тэргүүллээ алдаагүй бөгөөд хамгийн ихдээ 21 онооны давуу байдал үүсгэсэн юм. Мөн хамгийн ихдээ 15 оноог дараалж авсан бол Завхан аймгийн баг 9 оноог дараалж авсан байна. Улмаар хурдан довтолгоогоор Шонхорууд 33 оноо авсан бол Завхан аймгийн баг 16 оноог л авсан юм. Ингээд энэ тоглолтын шилдгээр 24 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн Б.Баярсүрэн нэрлэгдлээ. Мөн Ховд Шонхорууд багаас Энхбатын Дөлгөөн 13 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, О.Доржзовд 10 оноо, 2 самбар авлаа. Харин Завхан аймгийн багаас энэ тоглолтонд Энхцогтын Дөлгөөн сайн тоглолтыг үзүүлж 25 оноо, 10 бөмбөг таслалт, 5 оновчтой дамжуулалт, Н.Бат-Оргил 18 оноо, 13 самбар авч сайн тоглолтыг үзүүлсэн байна. Гэхдээ энэ тоглолтонд Завхан аймгийн багаараа жигд байсангүй улирлын 4 дэх хожигдлоо хүлээлээ.

 

 

МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?