ХОРДЛОГЫН ШАЛТГААНЫГ ТОГТООХ, ӨВЧТӨНҮҮДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БАГИЙГ ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ БАЙНА

2017-12-02  

11 дүгээр сарын 30-ний орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа талаар мэдээлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, тухайн голомтод  хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багийг томилон ажиллуулж байна. Тус багт Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэн, НЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Н.Даваадорж, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач С.Нямсүрэн, их эмч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг газар дээр нь өвчтөнүүдийг оношилж, эмчлэхээр ажиллаж байна.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн 35 хүнээс одоогоор 25 нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байна. Эмнэлэгт хэвтсэн 25 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байсан бол өнөөдрөөс бие нь сайжирч байна.

 

 

ЭМЯам

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?