Монголын ширээний теннисийн холбооноос Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд 31 дүгээр дунд сургуулийн “Шинэ эргэлт” клубын багш, дасгалжуулагчид Б.Цэрэнтогтох, Э. Баярмагнай нарын санаачлагаар 2014 оноос эхлэн үндэсний лигийн тэмцээнийг сонирхогчдын лиг, хөгжлийн лиг, дээд лиг гэсэн 3 төрлөөр ширээний теннисийн спортын сонирхогчид зэрэг цолтой болон залуу тамирчид, мэргэжлийн тамирчин гэсэн өргөн хүрээг хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд 10 сарын 13-28 өдрүүдэд I,II,III зэрэгтэй болон зэрэггүй эрэгтэй 46, эмэгтэй 16 тамирчдын дунд нэг бүрчилсэн төрлөөр зохион байгуулж өндөрлөсөн бол “2017 MONEY POLO” Хөгжлийн лиг IV тэмцээн 12 сарын 1-ний өдрөөс Оч клуб дээр эхлээд байна. Урт хугацаанд үргэлжилдэг энэхүү гурван үе шат бүхий лигийн аварга шалгаруулах тэмцээн нь баг тамирчид, дасгалжуулагчдын хувьд ДАШТ тэмцээний өмнөх байнгын бэлтгэл сургуулилт хангах, амжилт үзүүлэхэд нөлөөлдөг хамгийн гол чухал тэмцээн юм.
Энэ жилийн Хөгжлийн Лиг IV-т Money polo банк бус санхүүгийн байгууллага ерөнхий ивээн тэтгэгчээр, мэдээллийн ивээн тэтгэгчээр Control.mn, Sportlife.mn ажиллаж байна. Нийт эрэгтэй 54, эмэгтэй 36 тамирчид 18 багт хуваагдан ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнээ эхлүүлээд байна.
Ц.ХИШГЭЭ