11-р сарын 28-нд эхэлсэн хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-д үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 83 дахь, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж буйгаас эмэгтэйчүүдийн 75 кг-д хүч сорьж байгаа ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү тэрбээр Монголын туйванчдаас ДАШТ-ний анхны медальтан боллоо. Тэмцээн түлхэлттэй өргөлтөөр үргэлжилж байна.
Э.ОТГОНЖАРГАЛ