МОНГОЛЫН ДӨРВӨН БҮСГҮЙ ЧУВАШИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-12-05  

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн өчигдөр ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ. Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны эмэгтэй бөхчүүд найман жинд өрсөлдөж байна.

Урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан эхэлсэн. Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны отгон тэмцээнд манай 18 бүсгүй зодоглосон бөгөөд 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 23 хүртэлх насны ДАШТ-йи мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 63 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар алтан медалийн төлөө барилдана. Түүнчлэн 55 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Бат-Очирын Болортуяа, 69 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно. 

Харин 63 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэгшитгэлд ЕАШТ-ний хошой хүрэл медальт, Инна Тражуковад цэвэр даруулж, “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон эхний даваанд Москвагийн Анжело Фоменкод оноогоор цэвэр ялагдлаа. Түүнчлэн 55 кг-д хүч үзсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 1/8 шигшээ барилдаанд Казахстаны Эмма Тисинад 7:9-өөр ялагдсан нь томчуудад халгаатай эхэлсэн гэхэд хэлж болно. С.Батцэцэг, П.Орхон нарын өрсөлдөгчид хоёрдугаар тойрогт таарахад Фоменко бэртэл авснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Тражукова хагас шигшээд АНУ-ын бөхөд ялагдснаар тэдэнд дагах барилдаан гарсангүй.

 

 

МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?