ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН КЛУБИЙН ДАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-12-07  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ Ираны нийслэл Тегеран хотын “Азади” спорт цогцолборт эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор Монголын залуучуудын шигшээ баг оролцож байгаа. Тэмцээний сугалаа болж, манай залуус “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтав.  
 
 
Манай улсаас 57 кг-д Ц.Цогбадрах, 61 кг-д Б.Баасанням, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Л.Батбаяр, 74 кг-д Б.Батсүх, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Б.Зоригтбаатар, 97 кг-д Т.Мөнгөншагай, 125 кг-д М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ нар клубийн ДАШТ-д зодоглоно.
 
 
МЧБХолбоо
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга