МАНАЙ ЗАЛУУС ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ, ХАГАС ШИГШЭЭД ӨРСӨЛДӨХӨӨР БОЛЛОО

2017-12-08  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан.

Тэгвэл манай залуучуудын "Хийморь" клуб урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ. Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, Магомед Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус маргааш олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.

“В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ (ХИЙМОРЬ) - УНГАР (БУДАПЕШТ) 6:4

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0
61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12
65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3 
70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2
74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан
79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0

МОНГОЛ (ХИЙМОРЬ) - ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0
61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8
65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1
70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5
74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2

 

 

МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?