Чөлөөт бөхийн 2017 оны эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ энэ сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеран хотын “Азади” спорт цогцолборт боллоо. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг өрсөлдсөн бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор залуучуудын шигшээ багийн тамирчид маань хүч үзэж шагналт дөрөвдүгээр байрт оржээ.
Сонирхуулахад, манай улсаас 2014 онд “Алдар” спорт хороо, “Хасу-Мегастарс”, 2016 онд “Арслан” клуб тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм.
ХАГАС ШИГШЭЭ БАРИЛДААН:
МОНГОЛ - ТИТАН МЕРКУРИ (АНУ) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Томас Гилман 2:5
61 кг: Батчулууны Баасанням - Алан Уотерс цэвэр ялагдсан
65 кг: Төмөр-Очирын Тулга - Бернард Футрелл 12:2
70 кг: Лутбаярын Батбаяр - Франклин Гомез 5:3
74 кг: Болдхүүгийн Батсүх - Назар Кульчицкий 10:2
79 кг: Ганболдын Төрболд - Кайл Дейк 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Дэвид Тэйлор бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Ник Хэфлин 0:10
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Кайл Снайдер 2:12
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Ник Гвиаздовски 0:10
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
МОНГОЛ - СЕТАРЕГАН САРИ (ИРАН) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Надер Хажаганиа 3:4
61 кг: Батчулууны Баасанням - Мохаммад Рамезанпур өрсөлдөгч нь барилдаагүй
65 кг: Төмөр-Очирын Тулга - Хассан Морадголи 5:9
70 кг: Лутбаярын Батбаяр - Магомед Курбаналиев 0:10
74 кг: Болдхүүгийн Батсүх - Магомедрасул Газимагомедов 0:10
79 кг: Ганболдын Төрболд - Омид Хасантабар 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Эсмаэль Махмуди бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Абазар Эслами 2:12
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Эсмаэль Нежатиан 2:6
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Жабер Садехзаде 0:11